Бямба, 21 10-р сар 2017
You are here:

СХЗГ-аас гаргасан номууд

Баннер

Вэб тооллуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр16
mod_vvisit_counterӨчигдөр42
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт436
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт461
mod_vvisit_counterЭнэ сард1194
mod_vvisit_counterӨнгөрсөн сард1562
mod_vvisit_counterНийт64605

Сүүлийн 20 минутад 2
Таны IP: 54.80.236.48
,
Өнөөдөр: 10-р сарын 21-өдөр, 2017 он

Санал асуулга

Та манай байгууллагын үйл ажиллагааг дүгнэнэ үү?
 

Онлайн зочин

Манайд 90 зочид байна

Цаг

Санал хүнсэлт

И-мэйл:
Гарчиг:
Мессеж:
ТАНИЛЦУУЛГА PDF Хэвлэх И-мэйл

Манай хэлтэс 1977 онд тэр үеийн Үнэ Стандартын Улсын Хорооны 11 тоот тогтоолоор Чойбалсан хот дахь Чанар хэмжүүрийн хяналтын салбар нэртэйгээр үүсэн байгуулагдаж 36 дахь жилдээ төрийн үйлчилгээг хэмжил зүй, тохирлын үнэлгээ, стандарт, сорьцын хяналтын чиглэлээр үзүүлж байна.

Хэмжил зүйн баталгаажуулалт: Механик, Цахилгаан, Эзэлхүүн, Даралт гэсэн 4төрлөөр жилдээ 5300 орчим хэмжих хэрэгслийг баталгаажуулж байна. Механик хэмжлээр 1900 гаруй, Цахилгааны хэмжлээр 2200 гаруй, эзэлхүүний хэмжлээр 1200 гаруй, даралтын хэмжлээр 30 гаруй хэмжүүрийг баталгаажуулалтанд хамруулдаг.

Өөрсдийн хэрэглэж байгаа ажлын 18 эталоныг Стандартчилал хэмжил зүйн газар жил бүр баталгаажуулж нэгж дамжуулах үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд цахилгаан тоолуур шалгах зөөврийн стенд, усны тоолуур шалгах суурин стенд ашиглалтанд орлоо

Тохирлын үнэлгээний ажлын: зорилго нь хэрэглэгчидэд зөв оновчтой сонголт хийхэд туслах, хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих замаар зах зээлийн эрүүл уур амьсгалыг бүрдүүлэх эдийн засгийг хөгжүүлэхэд оршдог. Одоогийн байдлаар аймгийн төв Чойбалсан хот болон 14 сумдад үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй байгууллага аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн ажил үйлчилгээ болон экспорт, импортын бүтээгдэхүүнд тохирлын үнэлгээ хийж байна.

Стандарт: Монгол улсад одоогоор хүчин төгөлдөр 6200 стандарт мөрдөгдөж байгаа бөгөөд стандартын салбар сангийн мэргэжилтэнтэй болсноор иргэд аж ахуйн нэгж, албан байгууллагыг стандартаар шуурхай хангах боломжтой болоод байна.

Стандарт нь үр ашийг нэмэгдүүлэх нөөцийг зохистой зарцуулах арга зүйгээр хангаж эдийн засагт хувь нэмрээ оруулж байна. Түүнчлэн стандарт нь мэдээлэл холбооны технологийн харилцан орлолт, нэгдмэл байдлыг хангаж бүтээгдэхүүнийг зах зээлд гарах хурдыг нэмж байна. Стандарт нь бизнесийн гэрээ хэлцлийн үндэс, зохицуулалтын дэмжлэг болж худалдааг хөнгөвчилж байна. 6200 гаруй стандартаас 40 гаруй хувь нь олон улсын түвшинд хүрсэн, 44 хувь нь заавал мөрдөгдөх шинж чанартай стандарт байна. Стандартыг www.estandart.gov.mn вэб хуудаснаас харж болно

Сорьцын хяналтын талаар: СХЗГазрын сорьцын хяналтын хэлтэс нь үнэт металл эрдэнийн чулууны олборлолт, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд мөрдөж буй хууль эрх зүйн хэрэгжилтэнд хяналт тавьж шалган зааварлах замаар дараах ажил үүрэг гүйцэтгэдэг

- Сорьцын хяналттай холбоотой дүрэм журмыг хэрэгжүүлэх

- Үнэт металл тэдгээрээр хийсэн эдлэлд сорьцын баталгаа тэмдэг дарах

- Сорьцын талаар гарсан маргааныг шинжилгээ хийж таслан шийдвэрлэх

- Үнэт металл хайлж гулдмайлах

Орон нутгийн СХХ-ийн хувьд бүртгэл мэдээ тайлан гаргаж явуулах анхан шатны ажил хийгдэж байна.