Баасан, 15 12-р сар 2017
You are here:

СХЗГ-аас гаргасан номууд

Баннер

Вэб тооллуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр55
mod_vvisit_counterӨчигдөр61
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт425
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт212
mod_vvisit_counterЭнэ сард666
mod_vvisit_counterӨнгөрсөн сард1495
mod_vvisit_counterНийт67411

Сүүлийн 20 минутад 3
Таны IP: 54.196.182.102
,
Өнөөдөр: 12-р сарын 15-өдөр, 2017 он

Санал асуулга

Та манай байгууллагын үйл ажиллагааг дүгнэнэ үү?
 

Онлайн зочин

Манайд 24 зочид байна

Цаг

Санал хүнсэлт

И-мэйл:
Гарчиг:
Мессеж:
Мэдээ


Нээлттэй хаалга Хэвлэх
Бичсэн standart   
2014 оны 12-р сарын 17, Лхагва гариг, 03:19

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР

Аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан агентлаг, хэлтсүүдийн үйл ажиллагааг иргэд хөдөлмөрчдөд сурталчлах “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ийг 2014 онд 2 удаа дохион байгуулан 2014.03.17, 2014.10.25 өдрүүдэд 0900 цагаас 1500 цагын хооронд хэлтсийн дарга М. Өлзийтөмөр ахлуулан 9 хүний бүрэлдэхүүнтэй иргэд, ард түмэнд байгууллагын үйл ажиллагааны талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтэнд хариу өгч ажиллалаа. Үүнд:

- Цахилгаан эрчим хүчний тоолуур талаарх иргэдийн санал хүсэлт

- орон сууцны усны тоолуурын талаарх иргэдийн санал хүсэлт

- худалдааны хэмжлийн жингийн баталгаажуулалтын талаарх иргэдийн санал хүсэлт

- бүтээгдэхүүн үйлчилгээний тохирлын гэрчилгээний талаарх иргэдийн санал хүсэлтэд тус тус хариу өгч шийдвэрлэж ажиллалаа

- Мөн стандартын мэдээллийн танилцуулга, боршурыг тараан ажиллалаа.

 
АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО Хэвлэх
Бичсэн standart   
2013 оны 12-р сарын 27, Баасан гариг, 02:25

2013 оны 12 дугаар сарын 01-нд “Ахуй үйлчилгээний хөгжил” чуулга уулзалтыг Аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Засаг даргын тамгын газартай хамран зохион байгуулж Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс ахуй үйлчилгээний салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм журам, стандартыг сурталчлах, мэдлэгийг дээшлүүлэх, дотоодын хяналтыг сайжруулах,  учирч байгаа хүндрэл, бэрхшээл, хүрсэн үр дүн, ололт амжилтыг дүгнэх, санал солилцох, мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор Стандартын салбар сангийн мэргэжилтэн Д. Мөнхцэцэг оролцож стандартын тухай богино хэмжээний видио үзүүлж “Хэрэглэгчидэд зориулсан үйлчилгээний стандартууд” сэдвээр илтгэл тавьж, сургалтын материал, гарын авлага тараалаа.


 

 
ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ҮНЭ ШИНЭЧЛЭН БАТЛАГДЛАА Хэвлэх
Мэдээ
Бичсэн standart   
2013 оны 8-р сарын 16, Баасан гариг, 08:10

2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Шадар сайдын 75 дугаар тушаалаар Хэмжил зүйн ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг шинэчлэн батлав.

Үүнд: "Хэмжих хэрэгслийн нэгдмэл байдлыг хангах тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 3 дугаар заалтыг үндэслэн

  • хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын төлбөр
  • хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын төлбөрийг шинэчлэн батлав.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын захиалга, гэрээний дагуу гүйцэтгэх төлбөрт ажил үйлчилгээний үнэлгээний хэмжээг гэрээний үндсэн дээр тогтоож мөрдөхийг Стандартчилал хэмжил зүйн газрын даргад зөвшөөрөв.

Хууль тогтоомжийн Шадар сайдын тушаал хэсгээс үзнэ үү

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 8-р сарын 22, Пүрэв гариг, 01:15
 
“ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДӨР” БОЛЖ ӨНГӨРЛӨӨ Хэвлэх
Бичсэн standart   
2013 оны 5-р сарын 29, Лхагва гариг, 03:03

1875 оны 5-р сарын 20-ны өдөр дэлхийн 17 орны төр засгийн тэргүүн нар Франц улсын Парис хотноо цугларч “Метрийн хэлэлцээр”-т гарын үсэг зурсан нь олон улс хооронд дэлхийн түүхэнд байгуулсан 2 дахь том хэлэлцээр болсон билээ. Метрийн хэлэлцээр /Convention of the Metre/-ээр Жин хэмжүүрийн Олон улсын Товчоо (BIPM)-г байгуулсан бөгөөд тус хэлэлцээр нь Жин ба хэмжүүрийн Ерөнхий бага хурал (CGPM)-ын удирдлага, Жин ба хэмжүүрийн Олон улсын хороо (CIPM)-ны хяналтан дор үйл ажиллагаа явуулдаг, засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм.

Монгол улсад 1923 онд Сангийн яамны гааль татварын хэлтэст хэмжүүрийн байцаагч түшмэл-1, хэмжүүр засах дархан-2 гэсэн орон тоог баталсанаар, хэмжил зүйн алба үүсэх суурь бий болсон.

Конвенц нь хэмжилзүйн шинжлэх ухаанд болон үйлдвэрлэл, худалдаа, нийгмийн хэрэглээн дэх дэлхийн хамтын ажиллагааны ерөнхий бүтцийн үндэс юм. Метрийн конвенцийн жинхэнэ зорилго нь 1875 онд байсан шигээ өнөөдөр ч чухал – дэлхий даяарх хэмжлийн нэгдмэл байдал болсоор байна. Энэ цаг үед Дэлхийн Хэмжил зүйн өдрийн төлөвлөгөөг Олон улсын Жин Хэмжүүрийн Товчоо /BIPM/ ба Олон улсын Стандартын байгууллагаас /OIML/, Герман улсын Физик Техникийн хүрээлэнгийн Олон улсын техникийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна.

Дэлхийн хэмжил зүйн өдрийг жил бүрийн энэ өдөр тодорхой сэдэв, уриан дор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн бөгөөд тэдгээр нь хэмжлийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдолыг илтгэн харуулдаг.

2013 оны дэлхийн хэмжил зүйн өдрийг "Хэмжил зүйн өдөр тутмын амьдралд" уриан дор тэмдэглэлээ.

Манай хамт олон энэ өдөр АХА тэмцээн Гэгээ телевизтэй хамтран зохион байгуулж мөн Шатарын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгууллаа.

 
Бүх нийтийн цэвэрлэгээ Хэвлэх
Бичсэн standart   
2013 оны 5-р сарын 07, Мягмар гариг, 03:55

"Өндөр бүтээлийн өдөр"-өөр хотын бүс, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд 2013 оны 05-р сарын 03-наас 05-ны өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулагдлаа. Уг цэвэрлэгээгээр Хуучин 28-аас Нисэгчидийн хөшөө хүртэлх хэрлэн гол дагуух ногоон бүсийн талбай /цахилгаан дамжуулах агаарын шугамын 44-45 дугаар шон/-г хуваариар хариуцан 2013 оны 05 дугаар сарын 03-ны өдөр манай хэлтсийн хамт олон Тээвэр, авто замын газартай хамтран идэвхитэй оролцон хог хаягдлыг цэвэрлэлээ.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 5-р сарын 07, Мягмар гариг, 03:57
 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

JPAGE_CURRENT_OF_TOTAL