Бямба, 21 10-р сар 2017
You are here:

СХЗГ-аас гаргасан номууд

Баннер

Вэб тооллуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр15
mod_vvisit_counterӨчигдөр42
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт435
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт461
mod_vvisit_counterЭнэ сард1193
mod_vvisit_counterӨнгөрсөн сард1562
mod_vvisit_counterНийт64604

Сүүлийн 20 минутад 1
Таны IP: 54.80.236.48
,
Өнөөдөр: 10-р сарын 21-өдөр, 2017 он

Санал асуулга

Та манай байгууллагын үйл ажиллагааг дүгнэнэ үү?
 

Онлайн зочин

Манайд 10 зочид байна

Цаг

Санал хүнсэлт

И-мэйл:
Гарчиг:
Мессеж:
Мэдээ


ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР БОЛЖ ӨНГӨРЛӨӨ Хэвлэх
Бичсэн standart   
2015 оны 10-р сарын 15, Пүрэв гариг, 08:13

ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН

ЗОХИОН БАЙГУУЛСАН АЖИЛ

 


Жил бүрийн 10 сарын 14-нд тохиодог “Дэлхийн стандартын өдөр”-ийг Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс ЧАНАР-БИДНИЙ ЗОРИЛТ уриан дор зохион байгуулж удирдамжын дагуу дараах ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

1. ЗДТГ-т удирдах ажилтны шуурхай хуралдаанд хэлтсийн 2015 оны эхний 9 сарын байдлаар гүйцэтгэсэн ажлын танилцуулгыг стандартын тухай “Баатар” бичлэгийн хамт танилцуулав.

2. Хэлтсийн үйл ажиллагааг ард иргэдэд сурталчилан таниулах зорилгоор Баталгаажуулалтын шинжээч П. Болормаа, Б. Дүүрэнжаргал нар тохирлын гэрчилгээний тухай, Цахилгааны улсын шалгагч С. Алтанцэцэг цахилгаан тоолуур баталгаажуулалтын тухай, Цулын улсын шалгагч Н. Батзориг жин баталгаажуулалт тухай, Стандартын салбар сангийн мэргэжилтэн Д. Мөнхцэцэг стандартын үйлчилгээний талаар Шинэ суваг телевизийн мэдээнд ярилцлага өгч хэлстийн үйл ажиллагааны мэдээллийн бичлэг хийлгэв.

3. “Стандарт хэн сайн мэдэх вэ?” АХА хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлгийг TV6 телевизтэй хамтран Политехникийн коллеж, Дорнод их сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан суралцагчидын дунд зохион явууллаа.

Дээрх сургуулиудын 60 оюутан, суралцагчид оролцсоноос Тэргүүн байранд Дорнод их сургуулийн Нягтлан бодохын 4-р курсын оюутан Б. Батцэнд, дэд байранд Дорнод их сургуулийн нягтлан бодохын 3-р курсын оюутан Э. Отгончимэг нар шалгарч  Дурсамж, үнэ бүхий зүйлээр шагнав.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 12-р сарын 02, Лхагва гариг, 23:55
Дэлгэрэнгүй...
 
ОРОН СУУЦНЫ АШИГЛАЛТЫН ТАЛБАЙ ТООЦОХ АРГАЧЛАЛ Хэвлэх
Бичсэн standart   
2015 оны 10-р сарын 09, Баасан гариг, 04:53

ОРОН СУУЦНЫ АШИГЛАЛТЫН ТАЛБАЙ ТООЦОХ АРГАЧЛАЛ


Иргэдийн орон сууцны эрэлт өндөр байгаатай холбогдуулан Засгийн газраас эрэлтийг дэмжих ипотекийн зээлийн хөтөлбөрийг баталж хэрэгжүүлээд байгаа билээ. Гэтэл хөнгөлөлттэй зээлэнд хамрагдаж тохилог орон сууцтай болох иргэдийн хүслийг далимдуулж барилгын компаниуд барилгын ашигтай талбайг хумслах замаар ашиг унагах болсон.
Стандарт хэмжилзүйн үндэсний газраас 2009 онд гаргасан MNS 6058:2009 тэмдэглэгээ бүхий “Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал” гэж стандарт байдаг ч иргэд энэ талаар сайн мэддэггүйгээс хохирсоор байна. Компаниуд барилгын ашиглалтын талбайн хэмжээг тогтоож, борлуулахдаа энэ стандартыг мөрдөх ёстойч өөрсдийн эрх ашигт нийцсэн стандарт зохиочихсон байдаг. Тухайлбал, Барилга, хот байгуулалтын сайдын баталсан журмаар орон сууцны талбайн хэмжээг тогтоохдоо орон сууцны талбайн хэмжээг ханын дотор талаас хэмжинэ гэж заасанбайдаг ч барилгын компаниуд манай стандарт ийм байдаг гэж иргэдийг төөрөгдүүлэн нэг талын ханын зузааны голоос эсрэг талын ханын гол хүртэл хэмжиж м2-ыг тогтоодог байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 12-р сарын 02, Лхагва гариг, 23:57
Дэлгэрэнгүй...
 
ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН БАЙГУУЛЛАГЫН МЭНДЧИЛГЭЭ Хэвлэх
Бичсэн standart   
2015 оны 10-р сарын 09, Баасан гариг, 03:15

ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 10-р сарын 09, Баасан гариг, 05:10
 
ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР Хэвлэх
Бичсэн standart   
2015 оны 10-р сарын 08, Пүрэв гариг, 10:33

Description: 12004046_787208798091649_5987747471917869571_n.jpg - 12.73 Kb

Жил бүрийн 10 дугаар сарын 14-ний өдөр дэлхий стандартын өдөр тохиодог билээ.

Энэхүү тэмдэглэлт өдөр тохиолдуулан тус хэлтсээс дараах арга хэмжээг авахаар төлөвлөлөө.

ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДРИЙГ УГТАН

“ЧАНАР – БИДНИЙ ЗОРИЛТ” УРИАН ДОР ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ

АЖЛЫН УДИРДАМЖ

ЗОРИЛГО

Монгол улсын Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн акт, дүрэм, журмуудыг орон нутагт хэрэгжүүлэн, үйл ажиллагаа сурталчилах, мэдээллэх

ҮЙЛ АЖИЛЛАГАА

1. ЗДТГ-ын Удирдах ажилтны шуурхай хуралдаанд Хэлтсийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийх

2. Телевиз, мэдээллийн хэрэгслээр “Баатар” видио бичлэг болон мэдээллийг үзэгчидэд тархаах

3. Олон нийтийн үйлчилгээний газарт аж ахуй нэгж, иргэдэд байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, мэдээллэх

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2015 оны 10-р сарын 09, Баасан гариг, 07:11
Дэлгэрэнгүй...
 
“АРД ТҮМЭН ТА-ХААН” форум Хэвлэх
Бичсэн standart   
2014 оны 12-р сарын 17, Лхагва гариг, 03:20

“АРД ТҮМЭН ТА-ХААН” форум

2014.09.26 Хэрлэн сум

Жил бүр Монгол Улсын Шадар сайдын уриалгаар зохион байгуулдаг “АРД ТҮМЭН ТА-ХААН” форумыг энэ жил Худалдан авах ажиллагааны албанаас “Шилэн тендер” сэдвийн дор Шадар сайдын харьяа агентлагууд болох Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын газар, Худалдан авах ажиллагааны алба Засаг даргын тамгын газартай хамтран 2014 оны 9 сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Политехникийн коллежийн хурлын зааланд зохион байгууллаа.

Энэ үйл ажиллагаанд Стандартчилал хэмжил зүйн хэлтэс нь иргэд аж ахуйн нэгжид Төрийн үйлчилгээг Бүтээгдэхүүн ажил үйлчилгээний баталгаажуулалт, Хэмжих хэрэгслийн баталгаажуулалт, Стандарт, Сорьцын хяналтын үйл ажиллагааг сурталчилан танилцуулж Хэлтсийн дарга “Аймгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтсээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтэл тавьж иргэдийн асуултанд хариулт өгөв, гадна зааланд байгууллагын танилцуулах самбар өлгөж стандартчилал хэмжилзүйн сэтгүүл, плакатыг дэлгэн байрлуулж стандарт, хэмжил зүй, баталгаажуулалтын холбогдолтой 500 гаруй брошур тараав.

Асуулт 1. Хавирга боомтын Гаалийн Дарга Гэрэлт-Од:

Экспорт, импортын тохирлын гэрчилгээг хил дээр олгож өгөхгүй байгаагаас тоосго, цемент зөөдөг аж ахуйн нэгжүүд бараагаа хил дээр авчирч аймагруу очиж тохирлын гэрчилгээ аваад буцаж ирж гаалийн бүрдүүлэлт хийдэг энэ хооронд гаалийн бүрдүүлэлт зогсож чирэгдэл их гарч байна.

Хариулт:

Хуучин хил дээр ажиллаж Тохирлын гэрчилгээг олгодог байган Хилийн хуулийн дагуу 5 байгууллага ажиллах ёстой гэж заасны дагуу СХЗХ ажиллахаа больсон.

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль, Монгол улсын засгийн газрын тогтоолоор заавал баталгаажуулалтанд хамрагдах бүтээгдэхүүний нэрсийн жагсаалтанд тоосго, цемент орсон байгаа учраас баталгаажуулалтын алба нь тус 2 бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг байгууллага дээрээ хийдэг.

Асуулт 2. Өндөр настан Хадборгил:

Усны тоолуурыг баталгаажуулахдаа салгаж аваад батлгаажуулаад маргааш нь ирж монтерууд нь залгаад бидэнд их хүндрэлтэй байна. Салгаж авч явахгүй газар дээр баталгаажуулах тал дээр нь анхаараач. Шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед газар дээр нь баталгаажуулдаг гадаадын янз бүрийн зөөврийн төхөөрөмжүүд байдаг юм байна тэр төхөөрөмжөөр баталгаажуулж болдоггүй юм уу?

Хариулт:

Газар дээр нь баталгаажуулдаг зөөврийн төхөөрөмжтэй байсан боловч баталгаажуулалт алдаатай гарч зөөврийн төхөөрөмж ашиглалтнаас хасагдсан, усны тоолуур баталгаажуулах суурин төхөөрөмжийг Нийтийн аж ахуй дээр суурилуулан монтерууд айл өрхийн усны тоолуурыг таслалт хийн салгаж авч СХХ-ийн Эзэлхүүн зарцуулалтын улсын шалгагч баталгаажуулан ажиллаж байна.

ИЛТГЭХ ХУУДАС БИЧСЭН

СТАНДАРТЫН САЛБАР САНГИЙН

МЭРГЭЖИЛТЭН: Д. МӨНХЦЭЦЭГ

 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

JPAGE_CURRENT_OF_TOTAL