Бямба, 21 10-р сар 2017
You are here:

СХЗГ-аас гаргасан номууд

Баннер

Вэб тооллуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр16
mod_vvisit_counterӨчигдөр42
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт436
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт461
mod_vvisit_counterЭнэ сард1194
mod_vvisit_counterӨнгөрсөн сард1562
mod_vvisit_counterНийт64605

Сүүлийн 20 минутад 2
Таны IP: 54.80.236.48
,
Өнөөдөр: 10-р сарын 21-өдөр, 2017 он

Санал асуулга

Та манай байгууллагын үйл ажиллагааг дүгнэнэ үү?
 

Онлайн зочин

Манайд 35 зочид байна

Цаг

Санал хүнсэлт

И-мэйл:
Гарчиг:
Мессеж:
стандартын салбар сан Хэвлэх
Бичсэн standart   
2014 оны 12-р сарын 17, Лхагва гариг, 03:23

Стандартын салбар сангийн сургалт сурталчилгааны ажил

1. Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулж байгаа Ажил орлоготой монгол хүний төлөө уриатай 2014 онд хэрэгжүүлэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөлд түншилж оролцлоо.

2. Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран Политехникийн коллежид “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй” сэдэвт сургалтанд “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт” сэдвээр 120 хүнд илтгэл тавьж, 120 ширхэг хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартын брошур тараав.

3. Аймгийн Засаг даргын 2014 оны А/63 тоот захирамжаар байгуулагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар хороо”-ноос байгуулсан комиссын бүрэлдэхүүн хэсэг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч, эздийн холбоо, Цагдаагийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв зэрэгтэй хамтран Зам, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй 11 аж ахуйн нэгж, байгууллагуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажил хариуцсан бүтцийг бий болгох, үйл ажиллагааг нь сайжруулж, мэргэжлээс шалтгаалах өвчин, осол гэмтлээс сэргийлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны стандартыг мөрдөх, сургалт, үзүүлэх тоглолт зохион байгуулах зэргээр 2014 оны 06 дугаар сарын 02-10-ны хооронд шалган туслах ажиллагааг явуулав. Аж ахуйн нэгж, компани бүр хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэнтэй болсон, мөн аюулгүй ажиллагааны норм дүрэм, зааварчилгааг ажилд гарахын өмнө өдөр бүр мэдээлэл хийдэг нь их сайшаалтай зүйл байна. Цаашид холбогдох стандартуудыг мөрдөж ажиллахыг зөвлөж зөвлөмжийг 11 компаниудад хүргүүлэв.

4. Хөдөлмөрийн хэлтэстэй байгуулсан гэрээний хүрээнд “Ахуй үйлчилгээний салбарын хөгжил” сарын аяны хүрээнд:

2014.11.18-нд үсчин, гоо сайханчдын холбооны гишүүд болон үсчин, гоо засалчид, бариа засал, саун массажист, угаалга цэдэрлэгээ, бусад

2014.11.19-нд оёдолчдын холбооны гишүүд болон, оёдлын үйлчилгээ эрхлэгчид, гутал засвар, арьс ширэн эдлэл, хайчилбар, бусад

2014.11.20-нд Гэрэл зурагчин, гар зураг, хэвлэл чимэглэл, засал чимэглэл, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утас, цаг засвар, алт мөнгөний дархан, мужаан бусад үйлчилгээ эрхлэгчидэд гурван өдрийн “Үйлчилгээний салбарт мөрдөгдөж буй стандарт” сэдвээр сургалт хийж холбогдох стандартын брошур, тараах материалуудыг тараав. Уг арга хэмжээнд нийт 153 аж ахуйн нэгж, иргэн хамрагдав.