Бямба, 21 10-р сар 2017
You are here:

СХЗГ-аас гаргасан номууд

Баннер

Вэб тооллуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр16
mod_vvisit_counterӨчигдөр42
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт436
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт461
mod_vvisit_counterЭнэ сард1194
mod_vvisit_counterӨнгөрсөн сард1562
mod_vvisit_counterНийт64605

Сүүлийн 20 минутад 2
Таны IP: 54.80.236.48
,
Өнөөдөр: 10-р сарын 21-өдөр, 2017 он

Санал асуулга

Та манай байгууллагын үйл ажиллагааг дүгнэнэ үү?
 

Онлайн зочин

Манайд 62 зочид байна

Цаг

Санал хүнсэлт

И-мэйл:
Гарчиг:
Мессеж:
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЭРХЭМЛЭХ ЕСӨН ЗҮЙЛ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн standart   
2013 оны 10-р сарын 31, Пүрэв гариг, 04:03

Монгол Улсын төрийн албан хаагчдын

ЭРХЭМЛЭХ ЕСӨН ЗҮЙЛ

“Төрийн албаны шинэтгэл: сорилт, боломж” Үндэсний анхдугаар чуулганаас эх орондоо ардчилсан, сайн засаглалыг төлөвшүүлэн бэхжүүлж, хөгжлийн таатай нөхцөлийг бүрдүүлэн, төр, иргэний итгэлцэлд тулгуурласан чанартай үйлчилгээг ард түмэндээ хүргэхийн төлөө төрийн нийт албан хаагчид дараахь есөн зүйлийг эрхэмлэн дагаж мөрдөхөөр  тогтов.


2011 оны 6 дугаар сарын 23-ны өдөр

Нэг. Мэдлэгийг эрхэмлэнэ

Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэхэд хангалттай мэдлэгтэй байж, түүнийгээ цаг үеийн эрэлт шаардлагад нийцүүлэн байнга хөгжүүлж, мэргэжлийн мэдлэг, ажил хэргийн нэгдлийг нягт хангаж ажиллана.

Хоёр. Чадварыг эрхэмлэнэ

Албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэхэд зохистой арга барил, ур чадвар, орчин үеийн мэдээллийн технологийн ололтыг эзэмшиж, түүнийгээ ажлаа чадамгай, үр бүтээлтэй гүйцэтгэхэд ашиглана.

Гурав. Хууль ёсыг эрхэмлэнэ

Үндсэн хууль, бусад хуулийг үйл ажиллагаандаа дээдлэн сахиж, төрийн үйлчилгээг зөвхөн тэдгээрт нийцүүлэн хараат бус, бие даасан байдлаар хүргэж хэвшинэ.

Дөрөв. Ёс зүйг эрхэмлэнэ

Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр төрийн албанд ажиллах бөгөөд ёс зүйн үнэт зүйл, зарчим, хэм хэмжээ, шаардлагуудыг ёсчлон биелүүлж, ёс зүйн аливаа зөрчилгүйгээр ажиллана.

Тав. Шударга ёсыг эрхэмлэнэ

Албаны үйл ажиллагаа явуулах, үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргахдаа  аливаа хэлбэрээр ялгаварлахгүй, тал тохой татахгүй, ямарваа хөндлөнгийн нөлөөлөлд орохгүй, ашиг сонирхлын аливаа зөрчилд автахгүйгээр зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцүүлж, чин шударгаар ажиллана.
Зургаа.
Соёлтой харилцааг эрхэмлэнэ

Иргэдэд байнга хүндэтгэлтэй хандаж, тэдний итгэлийг олох хэмжээнд харилцааны соёлыг эзэмшин, үйл ажиллагаа, үйлчилгээгээ эелдэг, уриалгахан, ил тод байлгаж, олон нийтийн санаа бодлыг байнга авч, тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлж ажиллана.

Долоо. Үнэнч байдлыг эрхэмлэнэ

Төрийн албандаа ямагт чин сэтгэлээс өөриймсөг хандаж, албан үүргээ аль болох үр бүтээлтэй, илүү чанартай гүйцэтгэх талаар санаачилга, идэвх зүтгэл гарган, иргэдэд төрийн үйлчилгээг бүрэн дүүрэн үзүүлэх талаар боломжтой бүх нөөц бололцоог дүүрэн ашиглаж ажиллана.

Найм. Шуурхай байдлыг эрхэмлэнэ

Албаны үйл ажиллагааг явуулахдаа бусдад элдэв чирэгдэл учруулахгүй байж, ялангуяа иргэдийн өргөдөл, гомдол, хүсэлтэд нэн анхааралтай хандаж, боломжтой хамгийн бага хугацаанд шийдвэрлэн хариу өгөх хэмжээнд ажлаа зохион байгуулна.

Ес. Хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэнэ

Албаны ажил хэргийг явуулахдаа өөрөөсөө зайлуулах, хариуцлагаас зайлсхийх зэргээр амиа аргацаах зохисгүй байдал гаргахгүй байж, хууль тогтоомжийн хүрээнд мэдээллийн ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан, ажилдаа эзэн болж, шийдэмгий зоримог ажиллан, түүнийхээ гүйцэтгэлийн үр дүнг биечлэн хариуцна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 10-р сарын 31, Пүрэв гариг, 04:09